Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр 4 цэцэрлэг, 3 сургуулийг дулаалж байна

“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр нийслэлд 4 цэцэрлэг, 3 сургуулийн дулаалгын ажил хийгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр 4 цэцэрлэг, 3 сургуулийг дулаалж байна
“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр 4 цэцэрлэг, 3 сургуулийг дулаалж байна. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-өөр нийслэлд 4 цэцэрлэг, 3 сургуулийн дулаалгын ажил хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар:

-Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Жавхлант хүслэн” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.

-Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Тэгш бүрэн констракшн” хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.

-Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Эм Ди констракшн” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.

-Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажлыг “Ройк пойнт” ХХК хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээн авсан.

-Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн дулаалгын ажлыг “Хөвсгөл булаг” ХХК хийж гүйцэтгэж, 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

-Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн дулаалгын ажлыг “Идэр нумт” ХХК хийж гүйцэтгэж, 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

-Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор /77 дугаар/ сургуулийн дулаалгын ажлыг “Долоон болдог” ХХК хийж эхлүүлж, 10 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Хуваалцах