Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа УБЦТС ТӨХК дээр ажиллаж байна

Тэрээр нийслэлийн харьяа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шийдвэрлэх асуудлыг хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор Нийслэлийн харьяа байгууллагуудаар ажиллаж байгаа билээ. Өнөөдөр Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-д

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа УБЦТС ТӨХК дээр ажиллаж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа УБЦТС ТӨХК дээр ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Тэрээр нийслэлийн харьяа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шийдвэрлэх асуудлыг хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор Нийслэлийн харьяа байгууллагуудаар ажиллаж байгаа билээ. Өнөөдөр Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-д ажиллаж байна. Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2921 аж ахуйн гэрээт хэрэглэгчид, ОСНААУГ-ын харьяа 3 түгээх төвийн Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв болон Хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 67 компанийн нийт 12800 гаруй барилга объектын халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн нийт 3403.3 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг “Амгалан дулааны станц” ТӨХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-иудад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг хангах, дээшлүүлэх, хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулах, цаашид өсөн нэмэгдэх дулааны эрчим хүчний хэрэглээг хэвийн хангахын тулд Олон улсын байгууллага, Нийслэлийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөсөн ажлуудыг шуурхай гүйцэтгэх, мөн энэ талаарх мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг онцоллоо. Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилт улс, нийслэлийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд бүрэн хийгдэж дууссанаар нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хамрах хүрээ тэлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны хороолол, хотхон өсөн нэмэгдэх хэрэглээг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэхээс гадна, хотын сүлжээний найдвартай ажиллагааны түвшин дээшилж, техник эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэж, нийт хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирах юм. Хотын ерөнхий менежер М. Баяраа урьд нь 7 хоногт нэг удаа хуралдаж шийддэг байсан зам сэтлэх зөвшөөрлийг дулаан, цахилгаан, ус, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр хийгдэх ажлуудад өдөрт нь гаргаж өгдөг болгож шийдвэрлэснийг мэдэгдэв.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах