Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Манжуурын шууд нислэг зуны хуваарьт шилжжээ

Манжуур-Улаанбаатарын чиглэлийн нислэг зуны цагийн хуваарьт шилжсэн гэж Манжуур хотын агаарын тээврийн өртөөнөөс мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Манжуурын шууд нислэг зуны хуваарьт шилжжээ
Улаанбаатар-Манжуурын шууд нислэг зуны хуваарьт шилжжээ. Зураг: МҮОНРТ

Манжуур-Улаанбаатарын чиглэлийн нислэг зуны цагийн хуваарьт шилжсэн гэж Манжуур хотын агаарын тээврийн өртөөнөөс мэдээллээ. Монгол Улсын "Хүннү Эйр" ХХК Улаанбаатар-Манжуурын чиглэлд болон Манжуур-Улаанбаатрын чиглэлд 2017 оны 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн энэхүү зуны хуваарийн дагуу шууд нислэг хийж буй юм байна.

Өмнө нь Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Ням гарагт нислэг үйлдэж байсан бол зуны хуваариар Даваа, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагт нислэг үйлдэхээр өөрчлөлт оруулжээ. Онгоц үдээс хойш 16 цаг 10 минутад Манжуур хотын онгоцны буудалд бууж, 16 цаг 50 минутад Манжуур хотын онгоцны буудлаас нисэх аж. Энэ цагийн хуваарь ирэх аравдугаар сар болтол хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Б.Отгонбавуу

Хуваалцах