Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” аяны цомыг хүлээн авлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх, дадал хэвшилд сургах, биеийн тамир, спортын арга хэмжээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” аяны цомыг хүлээн авлаа
“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” аяны цомыг хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх, дадал хэвшилд сургах, биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” уриан дор цом аялуулах аяныг зохион байгуулж буй.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Боловсролын газар “Улаанбаатар марафон-2022” цом болон аяны удирдамжийг нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас хүлээн авлаа. ”Улаанбаатар марафон-2022” цомыг хүлээн авсан байгууллага спортын арга хэмжээнээс гадна сайн үйлсийг дэлгэрүүлэх, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулж ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аян нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 28-ныг хүртэл зохион байгуулагдана гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Хуваалцах