“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг буухиалж эхэллээ
“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны буухиаг Нийслэлийн ИТХ хүлээн авлаа. Өнөөдөр Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд тус цомыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд дамжуулан өгсөн юм.
Мэдээллийн алба

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч, дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Улаанбаатар марафонд”-д нийслэл дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдартнууд, иргэдийг татан оролцуулах зорилгоор “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” уриан доор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2022” цомыг аялуулж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ