Улаанбаатар-Налайх чиглэлд түр хугацаанд зорчихгүй байхыг анхааруулж байна
Налайх дүүргийн 1-р хороо Тэрэлжийн гүүр Боса дэлгүүрийн орчим үерт автан, авто замд чулуу, элс, шороо урсан орсноор замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл үүссэн байна.
Мэдээллийн алба

Налайх дүүргийн 1-р хороо Тэрэлжийн гүүр Боса дэлгүүрийн орчим үерт автан, авто замд чулуу, элс, шороо урсан орсноор замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл үүссэн байна.
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 10, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9, Налайх АЗЗА 2 нийт 21 алба хаагч 6 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан тул иргэд та бүхэн энэ чиглэлд түр хугацаанд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс


















