“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ИТХ-ын ээлжит 17 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ИТХ-ын ээлжит 17 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.
Уг байгууллага нь 2023 онд зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадам болон 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах ОУ-ын “Залуучуудын Ногоон Наадам”-ыг тус тус зохион байгуулна. Мөн хөл бөмбөгийн талбай, усан бассейн болон спорт комплексын барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр газрын ашиглалт үйлчилгээг цаашид хариуцан ажиллах юм.


















