Улаанбаатар-Токио чиглэлийн "Бойнг-737" агаарын хөлөг техникийн буулт хийлээ
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай "Бойнг-737" агаарын хөлөг өнөө өглөө 08:01 цагт хөөрснөөс хойших 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоожээ.
Мэдээллийн алба

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийсэн байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллажээ.
“Код-3” цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.