Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсаны 73 жилийн ой тохиож байна
Өнөөдөр тохиож байгаа Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсан түүхт 73 жилийн ой, төмөр замчдын бахархлын өдрөөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замчдад баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр тохиож байгаа Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсан түүхт 73 жилийн ой, төмөр замчдын бахархлын өдрөөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замчдад баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэндчилгээ
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсан түүхт 73 жилийн ой, төмөр замчдын бахархлын өдрийн баярын мэндийг үе үеийн төмөр замчиддаа, салбарын хамт олондоо өргөн дэвшүүлье.
БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1949 оны зургадугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар-Сүхбаатар-Наушкийн төмөр ашиглалтад оруулснаар Монгол Улсад төмөр замын тээвэр эхэлсэн түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдал нь манай улсын төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих нөхцөл бүрдүүлсэн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болсон юм.
Цар тахлын хүнд нөхцөлд улс орны хэрэгцээт ачаанаас нэгийг ч хоцроохгүй тээвэрлэж, өнгөрсөн 2021 онд 31 сая тонн ачаа тээвэрлэн түүхэн дээд амжилт тогтоон эдийн засагтаа чухал үүрэг гүйцэтгэсэн та бүхний хичээл зүтгэлд онцгойлон талархъя.
Түүхийн шаргал хуудсаа нэгэн оноор нэмж буй монголын мянга мянган төмөр замчиддаа түүхт өдрийн мэндийг дахин дэвшүүлж, ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Төмөр замчдын яруу алдар бадартугай!
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР


















