Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд

Арванхоёрдугаар сарын 5-нд Замын-Үүд-Шаргын-Овоо хооронд зам засварын ажил хийхтэй холбогдуулан 295, 296 дугаар галт тэрэгний хуваарьт дараах өөрчлөлт орох болсныг мэдэгдье.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд. Зураг: МҮОНРТ

Арванхоёрдугаар сарын 5-нд Замын-Үүд-Шаргын-Овоо хооронд зам засварын ажил хийхтэй холбогдуулан 295, 296 дугаар галт тэрэгний хуваарьт дараах өөрчлөлт орох болсныг мэдэгдье.

Арванхоёрдугаар сарын 4-ний 17:30 цагт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд аялах 296 дугаар галт тэргийг цагийн хуваарийн дагуу Шаргын-Овоо зөрлөг хүртэл аялуулж, зорчигчдыг цааш хуваарийн дагуу Замын-Үүд өртөө хүртэл автобусаар хүргэнэ.

Мөн арванхоёрдугаар сарын 5-нд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялах 295 дугаар галт тэрэгний зорчигчдыг Замын-Үүд өртөөний вокзалаас Шаргын-Овоо зөрлөг хүртэл автобусаар тээвэрлэж, тус зөрлөгөөс хуваарийн дагуу 15:05 цагт галт тэргээр Улаанбаатар хүртэл аялуулах болсныг мэдэгдэж байна.

Эх сурвалж: "УБТЗ"ХНН

Хуваалцах