Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автобус осолджээ

Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд чиглэлд зорчигч тээвэрлэж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус зам дагуух байгууламжийг мөргөсөн осол өнөөдөр өглөө 06:00 цагт гарчээ. Тодруулбал, зорчигч тээвэрлэж явсан автобус Замын-Үүд сум руу орох зам дагуух төв хаалгыг мөргөсөн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автобус осолджээ
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автобус осолджээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд чиглэлд зорчигч тээвэрлэж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус зам дагуух байгууламжийг мөргөсөн осол өнөөдөр өглөө 06:00 цагт гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 20:00 орчим цагт дээрх чиглэлд гарсан дүүрэн зорчигчтой автобус Замын-Үүд сум руу орох зам дагуух төв хаалгыг мөргөсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ ослын улмаас газар дээрээ хоёр хүн нас барж, 45 орчим хүн гэмтсэн байна. Үүнээс нэг хүн маш хүнд бэртсэн аж.

Энэ ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, “Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Том оврын автобусны жолооч хурд хэтрүүлсэн, зүүрмэглэсэн эсэх, эсвэл техникийн бүрэн бус байдлаас болсон уу зэргийг нягтлан тогтооно. Мөн гэмтсэн зорчигчдыг Замын-Үүдийн сумын эмнэлэгт эмчийн үзлэгт хамруулсан. Зарим өвчтөнийг галт тэргээр Улаанбаатар хотод авчирна” гэв.

Хуваалцах