Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Хуваалцах