Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсаны улмаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсаны улмаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засварлах ажлыг шуурхай эхлүүлсэн. Сэргээн засварлах ажлыг 12 цагийн дотор шуурхай зохион байгуулж дууссанаар /2023.07.26./ өнөөдрийн 12 цаг 09 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Хуваалцах