Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээний зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээлээ

Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд түр зогсоод байсан Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-ний өдрөөс эхлэн дээрх чиглэлд аялахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээний зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээлээ
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээний зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээлээ. Зураг: МҮОНРТ

Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд түр зогсоод байсан Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-ний өдрөөс эхлэн аялахаар боллоо.

Эхний галт тэрэг наймдугаар сарын 31-нд Улаанбаатараас хөдөлж, есдүгээр сарын 1-нд Эрээн боомтод очно.

Цаашид Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг ойрын үед сэргээх асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарийг танилцуулъя.

Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах