Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 20 хэм дулаан

Өнөөдөр 08:00-20:00 цаг хүртэл баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 20 хэм дулаан
Улаанбаатарт 20 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 08:00-20:00 цаг хүртэл баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах