Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2018 оны 06-р сарын 11-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 19 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 21 хэм дулаан, харьцангуй чийгшил 29 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2018 оны 06 дугаар сарын 11-ний 20 цагаас 06 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2018 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хуваалцах