Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан
Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгаар бороо орж, нутгийн төв хэсгээр халж, хуурайшилт ихсэнэ.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгаар бороо орж, нутгийн төв хэсгээр халж, хуурайшилт ихсэнэ.
2015 оны зургаадугаар сарын 18-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс 7-12 м/с. 17 цагт 27 хэм, 20 цагт 25 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 26 хэм дулаан, харьцангуй чийгшил 15 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 18-ны 21 цагаас зургаадугаар сарын 19-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дорноговийн нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 20, 21-нд нутгийн баруун хэсгээр бороо, 22-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар, 23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


















