Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 27-ноос 28-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч хонохыг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 27-ноос 28-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч хонохыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 10-р сарын 27-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17 цагт -6 хэм, 20 цагт -8 хэм хүйтэн байна.



2017 оны 10 дугаар сарын 27-ны 20 цагаас 10 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч 10-12 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.


2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-наас 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 30-наас 11 дүгээр сарын 01-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Хуваалцах