Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2017 оны 07-р сарын 05-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэдийн анхааралд: 6-7-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 07-р сарын 05-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 05-ны 20 цагаас 07 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 25-30 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно . Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө сэрүүсч 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 14-19хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7, 8-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Хуваалцах