Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ.
2018 оны 06-р сарын 09-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 28 хэм, 20 цагт 23 хэм дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 28 хэм дулаан, харьцангуй чийгшил 9 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2018 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаас 06 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 9-14хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Салхи 11,12-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Халх, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүхэн байна.


















