Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
2017 оны 07-р сарын 10-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 25 хэм, 20 цагт 22 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, наадамчдын анхааралд: Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хурц нартай, бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.
2017 оны 07-р сарын 10-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 25 хэм, 20 цагт 22 хэм дулаан байна.
2017 оны 07 дугаар сарын 10-ны 20 цагаас 07 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 18-23 гардус, өдөртөө бүх нутгаар 31-36 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
2017 оны 07 дугаар сарын 12-ноос 07 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.


















