Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн

2017 оны 02-р сарын 13-ны 16-22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 4 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

2017 оны 02-р сарын 13-ны 16-22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 4 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 13-ны 20 цагаас 02 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 хэм хүйтэн, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар цас, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи 15,18-нд ихэнх нутгаар, 16-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-17-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.

Хуваалцах