Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.


2017 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цагаас 11 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндий Завхан голын эхээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Дархадын хотгороор хүйтэрч 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Халх голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Хэрлэн, Халх голын сав газар болон Даргангын тал нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21,23-нд ихэнх нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуваалцах