Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

2018 оны 04 дүгээр сарын 14-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 15-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 хэм , өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 20-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-17-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 16, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-19-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм , өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм , өдөртөө 16-21 хэм дулаан байна. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах