Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 11-нээс 13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 11-нээс 13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

Өнөөдөр 16-аас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 10-ны 20 цагаас 02 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 12-ноос 02 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-15-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 13-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 14-15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах