Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.
2017 оны 12-р сарын 09-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 11 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 098-ны 20 цагаас 12 дугаар сарын 10-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Эг, Үүр, Туул голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 11-наас 12 дугаар сарын 15-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


















