Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
2017 оны 12 дугаар сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 16 хэм, 20 цагт 19 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 23-ны 20 цагаас 12 дугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 хэм, Хэнтийн уулархаг нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Дархадын хотгороор 20-25 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь талын нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-26-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 27-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


















