Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 26-28 хэм хүйтэн

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 22-24 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 26-28 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 26-28 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

2014 оны 12 дугаар сарын 19-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 20-ны 20 цагхүртэл:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 22-24 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун болон төвийн нутгаар, 23-нд төв болон зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Хуваалцах