Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.
2017 оны 12 дугаар сарын 03-ны 20 цагаас 12 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хйоноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр, 7-нд ихэнх нутгаар, 8-нд тал хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 5, 6-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


















