Улаанбаатарт шөнөдөө 32 хэм хүйтэн
2016 оны нэгдүгээр сарын 29-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 23 хэм, 20 цагт 26 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2016 оны нэгдүгээр сарын 29-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 23 хэм, 20 цагт 26 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 22 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 64 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тгтвортой байна.
2016 оны нэгдүгээр сарын 29-ний 20 цагаас нэгдүгээр сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 38-43 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм, өдөртөө Дархадын хотгороор 24-29 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14- 19 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эцсээр баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


















