Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчидын анхааралд: Өнөө шөнө Булган аймгийн газар тариалан бүхий бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчидын анхааралд: Өнөө шөнө Булган аймгийн газар тариалан бүхий бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
2017 оны 09 дугаар сарын 17-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 20 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 21 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2017 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагаас 09 дүгээр сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсч 10-15 хэм, нутгийн баруун хэсээр 14-19 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 19-наас 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд баруун зүгийн нутгаар, 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


















