Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн
Малчид, иргэдийн анхааралд: 8-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдийн анхааралд: 8-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 04 дугаар сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 9 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 07-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгааөр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд ихэнх нутгаар,10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 12-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 9,12-нд ихэнх нутгаар,11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.


















