Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчидын анхааралд: Өнөө шөнө Хэнтэй аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчидын анхааралд: Өнөө шөнө Хэнтэй аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
2017 оны 09 дугаар сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 16 хэм, 20 цагт 11 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 16-ны 20 цагаас 09 дүгээр сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Халх голын саваар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд Алтайн уулсаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.


















