Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
Ногоочид, тариаланчдын анхааралд: Наймдугаар сарын 27-28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Ногоочид, тариаланчдын анхааралд: Наймдугаар сарын 27-28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 08 дугаар сарын 26-ны 12 цагаас 18 цаг хүртэл: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 26-ны 20 цагаас 08 дугаар сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр зарим газраар, шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө зарим үед секундэд 15-17 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө сэрүүсч 10-12 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29,30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь, талын нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна..


















