Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна. Өнөөдөр Улаанбаатарт оройн 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. 13 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна. Өнөөдөр Улаанбаатарт оройн 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. 13 хэм дулаан байна.
2014 оны 8 дугаар сарын 23-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм дулаан. Өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


















