Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно.
2018 оны 06-р сарын 03-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17 цагт: 20 хэм, 20 цагт: 17хэм дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 03-ны 20 цагаас 06 дугаар сарын 04-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 28-33хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 05-нөөс 06 дугаар сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7,8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.


















