Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны 5-р сарын 16-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с,зарим үед 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 24 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 22 хэм дулаан, харьцангуй чийгшил 9 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2016 оны тавдугаар сарын 16-ны 21 цагаас тавдугаар сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2016 оны тавдугаар сарын 18-наас тавдугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18,19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 18,19-нд ихэнх нутгаар, 20-21-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халуун байх боловч цаашдаа сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


















