Улаанбаатарт шөнөдөө бага зэргийн цас орно
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.
2015 оны хоёрдугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 8 хэм, 20 цагт 11 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.
2015 оны хоёрдугаар сарын 27-ны 20 цагаас хоёрдугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, өмнөд хэсгээр 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2015 оны гуравдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.


















