Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт төлөвлөлтгүй, замбараагүй барилга барихыг хязгаарлана

Улаанбаатар хотод төлөвлөлтгүй, замбараагүй барилга байгууламж барихыг хязгаарлах зохицуулалтыг хийж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт төлөвлөлтгүй, замбараагүй барилга барихыг хязгаарлана
Улаанбаатарт төлөвлөлтгүй, замбараагүй барилга барихыг хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод төлөвлөлтгүй, замбараагүй барилга байгууламж барихыг хязгаарлах зохицуулалтыг хийж байна.

"2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах хүрээнд тодорхой ажлууд хийсэн. Гэтэл “Натур” худалдааны төв, Яармагийн дэнж, мөн Дөлгөөн нуур орчмын орон сууцны хороолол төлөвлөлтгүй, стандартгүй бетонон ширэнгэ болж хувирсан. Иймээс бид цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормуудыг тогтоох шаардлагатай байна. Энэ хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлэх зөвшөөрөл олгоод байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, цаашлаад хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад шилжүүлэх зохицуулалтыг анхдагч хуулийн төсөл болон дагалдах хуулиудад тусгаж байгаа" гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ.

Хуваалцах