Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.
2019 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-26-нд говь, талын нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байна.


















