Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарна.

2018 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас екундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм хүйтэн байна.


2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 26-27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр , 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

Хуваалцах