Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

2018 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын нутгийн баруун, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах