Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсч , говь талын нутгаар салхи шуургатай байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсч , говь талын нутгаар салхи шуургатай байна.

2018 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 4,5-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 4-нд ихэнх нутгаар дулаарах боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Хуваалцах