Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.
2018 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 28-ноос 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 29, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.


















