Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна.


2018 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 хэм, говийн бүс нутгйин өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.


2018 оны 10 дугаар сарын 08-наас 10 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Хуваалцах