Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.
Мэдээллийн алба

Малчид ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 24-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав болон Дарьгангын талаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 7-9 хэм дулаан байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна.


















