Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь тал хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна
Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь тал хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр. Хугацааны эхээр Дархадын хотгор болон Увс нуурын хотгор , Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 35-40 хэм, Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 29-нөөс өдөртөө хүйтний эрч суларна.

Хуваалцах