Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын судалгааг зохион байгуулна
Үндэсний статистикийн хорооноос Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооноос Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын хүрээнд Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгааг зохион байгуулан явуулах талаар санал солилцжээ. Уг судалгааны зорилго нь дархлаажуулалтын хамралтын түвшинг тогтоож, дархлаажуулалтын үйлчилгээ, хамралтыг сайжруулахад үндсэн мэдээлэл болох юм.
Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд улаанбурхан, улаанууд өвчний тархалтыг зогсооход цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, цаашлаад хөтөлбөрийн дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд нотолгоо болох чухал ач холбогдолтой. ҮСХ-ны дарга А.Ариунзаяа өөрийн зүгээс Монгол Улсад улаанбурхан өвчлөлийн тоо өндөр байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахаа мэдэгдлээ.


















