Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг ирэх сарын 10 хүртэл хийнэ

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2023 оны 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг ирэх сарын 10 хүртэл хийнэ
Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг ирэх сарын 10 хүртэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2023 оны тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна.

Зорилтот бүлгийн нас:

Улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцины нэмэлт дархлаажуулалтад улсын хэмжээнд 10 сартайгаас-8 настай хүүхдүүд хамрагдана.

Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин, иммуноглобулин тариулсан хүүхдэд улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакциныг хойшлуулж сарын зайтай тарина!

Хуваалцах