Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг 89 эмнэлгийн эмчилгээний төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сан хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд 16 оношийн бүлэг хамаарах бөгөөд

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг 89 эмнэлгийн эмчилгээний төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сан хариуцна
Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг 89 эмнэлгийн эмчилгээний төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сан хариуцна. Зураг: МҮОНРТ

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд 16 оношийн бүлэг хамаарах бөгөөд нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас, үлдсэн 15 хувийг даатгуулагч иргэн хамтын төлбөрөөр төлөхөөр зохицуулагдсан байдаг.

Аравдугаар сарын байдлаар дээрх тусламж, үйлчилгээг үзүүлсэн 110 мянган тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас нийт 23.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Даатгуулагч та уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний нийт зардлын төлбөр болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хуваалцах